Сэтгэцийн эмгэгтэй иргэнийг эрэн сурвалжилж байна
2021-03-16

Сүхбаатар аймгийн Уулбаян сум Баян багийн “Дөрвөлж” хорооллын дөрөвдүгээр гудамжинд иргэн Б  энэ сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иргэн Б нь 31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй  нэгэн аж. Эрлийг өнөөдөр өглөө 06:25 цагт эхлүүлжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин