Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дундговь аймаг сүүл мушгисан. Тус аймгийн хувьд эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлөөрөө 100 онооноос 39,95 буюу F үнэлгээг авсан.
Ийнхүү сүүл мушгиж яваа Дундговь аймгийнхан наадмын талбайгаасаа эхлээд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр шийдсэн бололтой. Тодруулбал, Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг даргын тамгын газраас баяр наадмын талбайн асар шинээр барих тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 181 сая төгрөг байх юм.
Уншиж байна |