Далайд 49 өдрийг өнгөрүүлсэн хүүг АВАРЧЭЭ
2018-09-25

49 хоногийн турш модон завьтай далайд хөвсөн өсвөр насны хүүг эсэн мэнд аварсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Хүү Японыг чиглэн хөвөн явж байхад Панамын төрийн далбаатай усан онгоц олж, тусламж үзүүлсэн байна. 

 

Алди Новел Адиланг гэх 19 настай хүү Индонезийн Сулевиси арлын эргээс 125 км-ийн зайд далай дээр байрлаж, загас занганд оруулдаг ажил хийдэг байжээ. Харин өнгөрсөн долоодугаар сард хүчтэй далайн шуурга тус бүсэд дэгдэж, хүү зангуугаа алдсан гэнэ. 

 

Тэрбээр энэ өдрөөс хойш задгай далайд хөвөн, завиндаа хураасан зарим зүйлээ шатаан, барьсан загасаа шарж иддэг байжээ. 

 

 

Осака дахь Индонезийн Консулын газар "Өнгөрөгч сарын 31-нд Гуам арал орчмоос хүүг олсон" гэж мэдээлжээ. 

 

Хүүтэй 10 гаруй усан онгоц таарсан ч тусламж үзүүлээгүй гэнэ. Тэрбээр "Би усан онгоц харах болгондоо гэрлээ асааж, тусламж хүссэн. Гэхдээ хэн ч надад туслаагүй. Тэд хараагүй эсвэл зүгээр л туслахыг хүсээгүй байх. Тэд намайг орхиод явах болгонд амиа хорлох бодол толгойд эргэлддэг байлаа. Би маш их айсан" гэж ярив. 

 

Хүүгийн биеийн байдал сайн, гэртээ эсэн мэнд харьсан гэдгийг албаныхан уламжилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин