ҮЙЛ ЯВДАЛ: Архангай аймгийн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны чиглэлээр сургалт зохион байгууллаа
БОУАӨЯ, БОСШТ-өөс “Хангайн бүсийн хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх сургалт”-ыг 2024.10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр Цэцэрлэг хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хог хаягдлыг ангилан ялгах, хөрсний бохирдлыг багасгах”, мэргэжил сонголт ба байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн тухай ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалт өнөөдөр Архангай аймгийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийх уулзалтаар үргэлжилж, маргааш Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн байгаль орчны салбарын албан хаагчдад “Хангайн бүсийн хог хаягдлыг бууруулах чиглэлээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх сургалтууд хийгдэнэ.
Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв