Мэдээлэл технологийн шинэ ангитай болсноор сурагчдын компьютертой ажиллах чадвар дээшилж, мэдээллийн технологи, программчлалд илүү сонирхолтой болж байна.
БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 7 сургуульд мэдээлэл технологийн иж бүрэн танхимыг нээгээд байгаа юм.
Эдгээр танхимыг БНСУ-ын Жэжү тусгай мужийн боловсролын газрын "Боловсрол солилцоо хамтын ажиллагаа болон сургалтын орчныг сайжруулах нь" төслийн хүрээнд байгуулсан юм.
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4-р сургуульд өгсөн тус танхимын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын боловсролын газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Шинэ мэдээлэл технологийн ангитай болсноор хүүхдүүдийн суралцах орчин, нөхцөлд олон эерэг үр дүнг өгч байгааг багш, сурагчид ярьж байв.
Энэ жилийн тухайд тус аймгийн Ерөө, Мандал суманд дээрх танхимуудыг шинээр байгуулаад байна.
Уншиж байна |