Энэ 7 хоногт болох үйл явдлын тойм
5 цаг 18 мин

 

2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

 

10 дугаар сарын 28-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

 

10 дугаар сарын 28-нд: Монголын жүдо бөхийн холбооноос жүдочдод дотоодын чансаа олгох тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулна.

 

10 дугаар сарын 28-29-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

 

10 дугаар сарын 29-нд: Монгол Улсын Нийслэлийн өдөр тохионо.

 

10 дугаар сарын 29,30-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

 

10 дугаар сарын 29,30-нд: 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФранц Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Францын аж ахуй нэгжүүдийн хөдөлгөөн “MEDEF”-ийн дэргэдэх “Монгол-Францын бизнесийн зөвлөл”-ийн ерөнхийлөгч, Орано группын ТУЗ-ын дарга Клод Имован Францын бизнес төлөөлөгчдийг ахлан Монгол Улсад айлчилна.

 

10 дугаар сарын 30-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 

10 дугаар сарын 30-нд: Монгол-Францын бизнес уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулна.

 

 

10 дугаар сарын 30-нд: Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

 

10 дугаар сарын 30, 31-нд: “Зүрх мартахгүй” төслийн баг Завхан аймгийн Улиастай хот болон ойролцоох сумдын хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ.

 

10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

 

10 дугаар сарын 31-нд: “Виртүс” академиас уламжлал болгон 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэх гэж буй “Virtuoso Gala Concert” тоглолт Улсын филармонид болно.

 

11 дүгээр сарын 1-нд: Монгол Улсын Филармонийн Симфони оркестрийн залуу хөгжимчин хийлч М.Хулан, хийлч Х.Санчир, төгөлдөр хуурч О.Урангоо нар хамтарсан "Violin and Piano-Classic night" сонгодог хөгжмийн тоглолтоо Улсын Филармонийн концертын тайзнаа тоглоно.

 

11 дүгээр сарын 2-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохионо.

 

11 дүгээр сарын 2-нд: “Лувсангомбын Чулуунбаатар-2024” тоглолтоо толилуулна.

 

11 дүгээр сарын 2-нд: Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Найрал хөгжим-100” хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.

 

11 дүгээр сарын 3-нд: Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын Симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ "ORCHESTRA NIGHT II" тоглолтоо толилуулна.

 

Орон нутагт:

 

10 дугаар сарын 28-нд: Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

 

10 дугаар сарын 28-нд: Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

 

10 дугаар сарын 28-нд: Улиастай хотод Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "Хоёр их хутагт-II" эрдэм шинжилгээний хурал болно.

 

10 дугаар сарын 28, 29-нд: Ховд аймагт “Монголын хүүхдийн ардын урлагийн төв сан”-гаас 18-аас дээш насны иргэдийн дунд “Ардын аялгуу” урлагийн их наадам зохион байгуулна.

 

10 дугаар сарын 29-нд: Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

 

11 дүгээр сарын 1-нд: Хөвсгөл аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд болно.

 

11 дүгээр сарын 1нд: Архангай аймгийн БТСГ-ын зааланд "Соёлын бүтээлч сарын" нээлт болно.

 

11 дүгээр сарын 1-3-нд: завхан аймгийн Улиастай хотод спортын их наадам зохион байгуулна.

 

11 дүгээр сарын 2, 3-нд: Дорноговь аймагт Гайхамшигт далайн хавтай 5 орны циркчдийн хамтарсан тоглолт Спортын ордонд болно.

 

 Хилийн чанадад:

 

10 дугаар сарын 29-нд: Монголын үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монголын сайхан орон" тоглолтоо Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний Филармонид тоглоно.

 

10 дугаар сарын 31-нд: Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус тус тоглоно.

 

11 дүгээр сарын 1-7-нд: Бутаны Хаант Улсад МҮХАҮТ-аас Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааг тэлэх зорилгоор бизнес аялал, уулзалт зохион байгуулна.

 

МОНЦАМЭ агентлаг

Shuud.mn
Сонин хачин