Тэгвэл энэ хамгаалалтын зурвасд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар мод тарилаа.
Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт байгуулсан хамгаалалтын ойн зурваст 42 мянган ширхэг навчит төрлийн хайлаас, улиас мод тарина. Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажилд хэрэглэгдсэн тарьц, суулгацыг Дархан-уул аймгийн “Алд дэлгэм” ХХК нийлүүлэн, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Бугант нандин ХХК гүйцэтгээд байна.
Тариалангийн талбайд ойн зурвас байгуулснаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нэмэгдэн тариалалт эрт эхлүүлэх, тариалангийн талбайн талбай ашиглалтыг сайжруулах гэх мэт ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.