Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.
Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл:
1. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болох ба жил бүр ашиглалтын зардал 1,7 их наяд төгрөг зарцуулахаар байна.
2. Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэлх зай дунджаар 29.7 км байх ба 1 км шилэн кабелийн одоогийн суурилуулалтын зардал 8 сая орчим төгрөг гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо тус,тус байдаг.
3. Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий.
Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.
Уншиж байна |