Д.Хадбаатар: Нэг удаа галлахдаа 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
2024-10-22

 

news

 

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцлаа.

 

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэГал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?

 

Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй.  Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.

 

Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?

 

Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.

 

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ? 

 

Сайжруулсан түлшээр нэг удаа галлахдаа 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Michael Raymond:
I want to share my experience about how I got My Wife Back. After three years of a broken marriage, My Wife left me with our two kids. We were constantly quarreling and struggling, which ultimately led to a serious breakup. My wife packed her things and moved away. Despite this, I was determined to reunite with her. But I was told by a reliable source, a very close co-worker, that Dr Kachi is a very dedicated, gifted and talented person, Then I met Dr. Kachi, a remarkable spell caster, who assured me that my wife would return within 24 hours after he prepared a love spell. I’m thrilled to say that Dr. Kachi kept his word! My Wife came back home, fell to her knees, and begged for my forgiveness. Today, our family is back together, and we are happy, healthy, and living together again. Dr. Kachi made my dreams come true by helping us reunite. If you need his assistance, divorce issues in your relationship you can contact him Text or Call at +1 (209) 893-8075, or visit his website at https://drkachispellcaster.wixsite.com/my-site Email him at drkachispellcast@gmail.com
2024-10-31
4-5кг түлхэд дэлбэрдэг юм бол тэгээд хөдөж үхэх үү,,,, тэнэг тэнэг юм их ярих юмааааа
2024-10-26
irgen:
yamar hortoi bas ayaltai tylsh heregleed bnaa.huduuniihun chini argalaa zuuhaa dvvrtel hiideg tegj l hiine sh dee.
2024-10-24