АНУ-д халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ
2018-04-23

АНУ-ын Тэннеси мужид өнгөрсөн шөнө зэвсэгт халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ачааны машинтай нэгэн этгээд машинаасаа буусан даруйдаа замдаа тааралдсан хоёр эрийг буудаж, амийг нь хөнөөжээ. Дараа нь гэмт этгээд ойролцоох “Waffle House” гэх түргэн хоолны газарт орж, гал нээсэн байна Уг үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдаж, долоон хүн шархадсан аж.

 

Цайны газраар үйлчлүүлж байсан нэгэн эрэгтэй, гэмт этгээдтэй тэмцэлджээ. Улмаар гэмт этгээдээс галт зэвсгийг нь амжилттай холдуулах үед тэрбээр оргон зайлсан байна.

 

Цагдаагийнхан галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн этгээдийг 29 настай Травис Райнкинг болохыг тогтоожээ.

 

Тэрбээр халдлага үйлдэхдээ өөрийн нэр дээрх бүртгэлтэй ачааны машин бол галт зэвсгийг ашигласан бөгөөд орон даяар түүнийг эрэн сурвалжиж байна.

 

Эрх баригчид мужийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, халдлага үйлдсэн этгээдийг харсан даруйдаа дуудлага өгөхийг сануулжээ.

 

Травис Райнкинг халдлага үйлдэхдээ футболк өмссөн байсан бөгөөд доогуураа нүцгэн байсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ter temtseldsen er yamar zorigtoi er ve, zevsegtei hunii uuduus....Ami nasaaraa denchin tavisan ter eriig shagnaasai, ter zevsegnees ni salgaagui bol ushuu olon hun amia aldah bsan biz, aimaar yumaa...haana galzuu novsh yavj bgaag yaj medehev dee
2018-04-24
ZOCNIN:
yamarcn zorilgogui galzuursan har tamhicnin uhaan mederl ni hyn alax dontoi bolgodog
2018-04-23