Японд халамжийн төвд гал гарч, 11 хүн амиа алджээ
2018-02-01

Японы Саппоро хотноо үйл ажиллагаагаа явуулах нэгэн халамжийн байгууллагад гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Гэнэтийн ослын улмаас 11 хүн амиа алдсан” талаар Аврах албанаас уламжлав.

 

Аврагчид галд өртсөн барилга дотор байсан 16 хүний тавыг нь аварч, ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.

 

 Дээрх халамжийн төвөөр ихэвчлэн ахмадууд үйлчлүүлдэг бөгөөд амиа алдагсад бүгдээрээ 60 дээш насныхан байсан талаар “NHK” агентлаг мэдээлэв.

 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Мөн 2010 онд тус хот дахь халамжийн төвд гал гарч, долоон хүн амиа алдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин