УУХҮЯ-ынхан хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэллээ
2017-12-07

 

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  хамт олон 2017 оны 12 дугаар сарын долооны өдөр “Цагаан тууз зүүх аян”-д оролцон, “Хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч, хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийллээ. “Цагаан тууз зүүх аян”-д УУХҮ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон бүх газар хэлтсийн дарга нар, ажилтан албан хаагчид нэгдэж, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд идэвхитэй оролцлоо.

 

 

“Цагаан тууз зүүх аян”-д Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, НХХЯ, УУХҮЯ зэрэг бусад яамд, агентлаг, дүүргүүдийн Тамгын газрын албан хаагчид нэгдэж, нэг цагт /8.30-10.00/ давалгаалж бусаддаа уриалга хүргэн, үндэсний хэмжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлж буй юм.

 

1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх зохион байгуулсан.  2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд энэ аянд нэгдэж эхэлжээ. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсчихдоггүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог сэргээж, шинэ санаа, шинэ стратегиар баяжин, шинэ түншлэл, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж,  өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин хөгжүүлж байдаг юм.

 

 

 

 

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MAHgar hurgan darga nar dahij huchin hiihgui gej baigaa yumuu
2017-12-07