Энхийг сахиулагчдад шагнал гардууллаа
2017-09-14

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны бүрэлдэхүүн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эх орондоо ирсэн билээ.

 

Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд зохион байгуулагдлаа.

 

 

Тус ёслол ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэр, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

 

Энэхүү арга хэмжээнд Төрийн одон медаль, салбарын шагнал гардуулахаас гадна, Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцох анхны шанг таталцсан цэргийн нэрт зүтгэлтэн хошууч генерал Г.Рагчаа агсаны нэрэмжит шагналаар энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн зарим цэргийн алба хаагчдын давхар шагнаж урамшуулсан юм.

 

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон нь НҮБ-аас олгогдсон мандатын дагуу цагийн байдлын хувьсамтгай, тогтворгүй нөхцөлд олон мянган дүрвэгчдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахын зэрэгцээ сөргөлдөгч талуудын хэд хэдэн удаагийн бодит аюул заналыг шуурхай таслан зогсоож, эрдэнэт хүний амь насыг аварч Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн НҮБ, түүний олон үндэстэний хүчний командлалаас удаа дараа сайшаагдаж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Arhia uucgaa
2017-09-15