Үзэгчгүй башёд Монгол аваргууд өнгөлөв

Үзэгчгүй башёд Монгол аваргууд өнгөлөв

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөв. Тэрбээр ёкозүна Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар сүмогийн 44 дэх түрүүгээ хүртсэн бол Какүрюү, маэгашира Таканошёо нар 12-3 амжилтаар удааллаа.

Дэлгэрэнгүй
Английн премьер лигийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулав

Английн премьер лигийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулав

Английн мэргэжлийн хөлбөмбөгийн бүх тэмцээнийг (үүний дотор Английн премьер лиг багтана) дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулсны дээр Шотланд, Уэльс, Умард Ирланд бас ийм шийдвэр гаргаад байна.

Дэлгэрэнгүй
“Токио-2020” олимпийн бамбар өнөөдөр Японд хүрэлцэн ирнэ

“Токио-2020” олимпийн бамбар өнөөдөр Японд хүрэлцэн ирнэ

Галт бамбарыг өнөөдөр (гуравдугаар сарын 20-нд) Японд Мацүшимагийн агаарын хүчний баазад залж авчрах бөгөөд бамбарын буухиаг 2011 оны аймшигт цунамид өртсөн Фүкүшима мужийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээс гуравдугаар сарын 26-нд эхлүүлэх ажээ. Нийтдээ 121 хоногийн туршид Японы 47 мужаар галт бамбарыг тойруулан аялуулж, долдугаар сарын 24-ний үдэш Токиогийн “New National Stadium”-д бадамлуулах болно.

Дэлгэрэнгүй
Хамтарсан бэлтгэл хийхээс татгалзаж байна

Хамтарсан бэлтгэл хийхээс татгалзаж байна

“Токио-2020” олимп, паралимпийн өмнө Японд бэлтгэл хийхээр төлөвлөсөн зарим орны баг тамирчид бэлтгэлээ цуцалж байна. Одоогоор 16 орны баг хамтарсан бэлтгэл хийхээ болиод байгааг NHK телевиз мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Японы олимпийн зүтгэлтнээс коронавирус илэрлээ

Японы олимпийн зүтгэлтнээс коронавирус илэрлээ

Тэрбээр бага зэрэг халуурч, ханиалгаж байгаа ч бие нь хэвийн гэж Японы хөлбөмбөгийн холбооноос уламжилсан байна. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ажээ

Дэлгэрэнгүй
Европийн хөлбөмбөгийн АШТ-ийг 2021 он хүртэл хойшлуулжээ

Европийн хөлбөмбөгийн АШТ-ийг 2021 он хүртэл хойшлуулжээ

Европийн хөлбөмбөгийн холбоо (UEFA) гишүүн 55 орны хөлбөмбөгийн холбоодтой өчигдөр зөвлөлдөж, коронавирусын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэв.

Дэлгэрэнгүй
Алдрын танхимын ёслолыг хойшлуулав

Алдрын танхимын ёслолыг хойшлуулав

Английн хөлбөмбөгийн премьер лигт Алдрын танхим бий болгож, анхны хоёр гишүүнийг гуравдугаар сарын 19-нд Лондонд зарлахаар төлөвлөөд байсан билээ.

Дэлгэрэнгүй
Шигшээ багийн тамирчид маргааш ирнэ

Шигшээ багийн тамирчид маргааш ирнэ

“Токио 2020” олимпийн эрхийн тэмцээнд оролцсон боксын 22, чөлөөт бөхийн 6, хүндийг өргөлтийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Турк улсын Истанбул хотноо саатаад байгаа бөгөөд тэд маргааш (гуравдугаар сарын 18-нд) Улаанбаатараас очих тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.

Дэлгэрэнгүй
Дүү Фуркад зодог тайллаа

Дүү Фуркад зодог тайллаа

Дэлхийн цомд долоон удаа түрүүлсэн Францын алдарт биатлонч Мартен Фуркад ид залуухан 31 настайдаа спортын замналаа өндөрлүүлж байна. Олимпийн тав, дэлхийн 13 удаагийн аварга тэрбээр улирлын сүүлчийн уралдааны өмнө “Баяртай гэж хэлэх цаг болжээ” хэмээн мэдэгдсэн билээ.

Дэлгэрэнгүй
Олимпийн наадмыг хойшлуулахгүй гэж Шинзо Абэ батлав

Олимпийн наадмыг хойшлуулахгүй гэж Шинзо Абэ батлав

Тус олимпийн бамбарыг Грект аялуулах байсан ч цуцалсан, маш олон уралдаан тэмцээнүүдийг хойшлуулаад байгаа боловч Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон “Токио-2020” олимпийг зохион байгуулагчид долдугаар сарын 24-нд эхлүүлэхдээ урьдын адил итгэлтэй байна. “Бид вирусийн халдварыг даван туулж, төлөвлөсөн ёсоор олимпийн наадмаа хүлээн авна” гэж Шинзо Абэ хэлсэн байна.

Дэлгэрэнгүй
“Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнийг хойшлуулав

“Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнийг хойшлуулав

Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лаловичаас Монголын чөлөөт бөхийн холбоонд албан захидал ирүүлжээ.

Дэлгэрэнгүй
NBA-гийн улирлын тоглолтыг зогсоожээ

NBA-гийн улирлын тоглолтыг зогсоожээ

Сүүлийн өдрүүдэд "covid-19"-ийн тархалт спортын ертөнцийг нөмрөн харанхуйллаа. Өчигдөрхөн Италийн “Ювентус”-ын хөлбөмбөгчин Д.Ругани халдвар авсан бол өнөөдөр “Женоа”-гийн М.Габбиадини нэмэгдэж байна. Мөн Английн “Лэстер”-ийн гурван хөлбөмбөгчийн биеийн байдал сэжигтэй буйг дасгалжуулагч нь зарлав.

Дэлгэрэнгүй
Токиогийн олимпийн бамбарыг асаав

Токиогийн олимпийн бамбарыг асаав

Японы нийслэл Токио хотноо болох олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпияд өчигдөр асаалаа. Уг ёслолыг анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулжээ.

Дэлгэрэнгүй
Олимпийн тамирчид хорионд орох уу?

Олимпийн тамирчид хорионд орох уу?

Коронавирусийн гамшгаас сэргийлэх зорилгоор тогтоосон хөл хорионд спортынхон ч өртөж, онгоцны нислэггүй болж, олимпийн эрхийн болон бусад уралдаан тэмцээнүүдээ хойшлуулж, цуцлуулж байна.

Дэлгэрэнгүй
Амманы рингээс цорын ганц эрхтэй ирнэ

Амманы рингээс цорын ганц эрхтэй ирнэ

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо өндөрлөж, Монгол Улсын баг цор ганц эрхтэйгээр ирэх боллоо.

Дэлгэрэнгүй
О.Бямба-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө тулалдана

О.Бямба-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө тулалдана

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. Өчигдөр манай боксчдоос олимпийн эрхээ анхлан хүртсэн ОУХМ Б.Чинзориг (63 кг) улмаар мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Э.Абдураимовтой тулалдаж 2:3-аар ялагдлаа.

Дэлгэрэнгүй
Жүдогийн тэмцээнүүдийг цуцлав

Жүдогийн тэмцээнүүдийг цуцлав

Сүүлийн үед дэлхий даяар коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Олон улсын жүдо бѳхийн холбооны удирдах зѳвлѳл хуралдаж, дөрөвдүгээр сарын 30 хүртэл жүдогийн ямар нэгэн тэмцээн зохион байгуулахыг цуцалсан байна.

Дэлгэрэнгүй
Б.Чинзориг “Токио-2020” олимпийн эрх авлаа

Б.Чинзориг “Токио-2020” олимпийн эрх авлаа

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнд манай улсаас 13 боксчин Амманд тулалдсан ч 12 нь ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.

Дэлгэрэнгүй
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр тоглолтыг хойшлуулжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр тоглолтыг хойшлуулжээ

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 26-нд Тажикистан улсын шигшээ багтай, мөн тус тоглолтоос таван хоногийн дараа дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа.

Дэлгэрэнгүй
Олимпийн эрхийн төлөө

Олимпийн эрхийн төлөө

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнээс олимпийн 63 эрхийг хуваарилах бөгөөд үүнээс эрэгтэйчүүдийн найман жинд 41, эмэгтэйчүүдийн таван жинд 22 эрх хуваах юм.

Дэлгэрэнгүй