Шигшээ багийн тамирчид маргааш ирнэ
2020-03-17

 

“Токио 2020” олимпийн эрхийн тэмцээнд оролцсон боксын 22, чөлөөт бөхийн 6, хүндийг өргөлтийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Турк улсын Истанбул хотноо саатаад байгаа бөгөөд тэд маргааш (гуравдугаар сарын 18-нд) Улаанбаатараас очих тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөхөөр төлөвлөжээ.

 

Энэ тухайд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан “Турк улсын Истанбул хотоос тусгай үүргийн онгоцоор ирэх бокс, чөлөөт бөх, хүндийг өргөлтийн шигшээ багийн нийт 31 хүнтэй баг тамирчдаа татан авах талаар хүч чармайлт гарган ажилласан Биеийн тамир спортын газрын хамт олондоо баярлалаа” гэсэн байна. Шигшээ багийн тамирчид Улаанбаатарт буусны дараагаар 14 хоногийн хөл хорионд орох ба тэдний нислэг, хөл хорионы үеийн бүхий л зардлыг БТСГ-аас гаргахаар болжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Энэ нөхдүүд чинь л осолтой доо. Хөлс нус нулимсаараа гадныхантай хутгалдаж холилдож ирж бгаа шүү дээ. Битгий ирээч гуйж бна.
2020-03-17
Цэндбаатар гэж нэг алцгар бацаан хүний эрхийг дээрэмдэж яваад хоосон ирэх шив дээ. Хөгийн АЦ.
2020-03-17
Усан нүдэт:
Боксыхон 2 Олимп эрх авсан, Чинзориг Олимпт сайн тоглож мэдэх л . Цэндбаатар яасан хусуулчихсан уу, хайран жинд нь 6 эрх олгосон боломж өндөртэй тэмцээн ингээд будаа.Чөлөөт Штанг ямарч эрх нэмж аваагүй
2020-03-17