Английн мэргэжлийн хөлбөмбөгийн бүх тэмцээнийг (үүний дотор Английн премьер лиг багтана) дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулсны дээр Шотланд, Уэльс, Умард Ирланд бас ийм шийдвэр гаргаад байна.
Коронавирусийн халдварын улмаас эдгээр тэмцээнийг анх дөрөвдүгээр сарын 4 хүртэл зогсоосон байсан ч одоогийн нөхцөл байдлыг харгалзан ийнхүү сунгажээ. Дотоодын болон Европийн хөлбөмбөгийн 2019/20 улирлыг “хэдийд амгалан тайван болно, тэр цагт үргэлжлүүлэх” чиглэлийг өчигдөр Европийн хөлбөмбөгийн холбооноос өгөөд байгаа билээ. Зургадугаар сард болох байсан “Евро-2020” Европийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ онд хийхээ цуцалснаар бусад лиг, тэмцээнийг дуусгах боломж бүрдсэн юм.
М.Бүүвэй
Уншиж байна |