Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо өндөрлөж, Монгол Улсын баг цор ганц эрхтэйгээр ирэх боллоо.
Эрэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Чинзориг Токиог зорих эрхээ өвөрлөсөн бол О.Бямба-Эрдэнэ (75 кг) олимпийн эрхийн төлөө өрсөлдөөнд Ираны Ш.Мусавид 1:4-өөр ялагджээ. 35 орны 221 боксчин хүч сорьсон энэ тэмцээнээс олимпийн 63 эрхийг (үүний дотор эрэгтэйчүүдийн найман жинд 41, эмэгтэйчүүдийн таван жинд 22 эрх) хуваасан юм. Тус тэмцээнд нийт 16 орны баг эрхийн болзол хангахад Казахстан, Энэтхэгийн баг тус бүр 9 эрх авч тэргүүлсэн бол Узбекистан 7, Хятад 6, Австрали, Иордан тус бүр 5 эрхтэйгээр удаалж байна.
М.Бүүвэй
Уншиж байна |