Японы олимпийн зүтгэлтнээс коронавирус илэрлээ
2020-03-18

 

 

 

Японы олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Козо Ташима коронавирусаар өвчилснийг “Japan Times” сонинд мэдээлжээ.
 

Тэрбээр бага зэрэг халуурч, ханиалгаж байгаа ч бие нь хэвийн гэж Японы хөлбөмбөгийн холбооноос уламжилсан байна. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ажээ. 62 настай Ташима саяхан Умард Ирланд, Нидерланд, АНУ-аар ажлын айлчлал, уулзалт хийгээд иржээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин