Олимпийн тамирчид хорионд орох уу?
2020-03-12

Коронавирусийн гамшгаас сэргийлэх зорилгоор тогтоосон хөл хорионд спортынхон ч өртөж, онгоцны нислэггүй болж, олимпийн эрхийн болон бусад уралдаан тэмцээнүүдээ хойшлуулж, цуцлуулж байна.

 

Сагсан бөмбөг, чөлөөт бөх, жүдо, таэквондогийн тэмцээнүүд хойшилж, Энэтхэгт болсон чөлөөт бөхийн Азийн АШТ-д оролцсон эрэгтэй бөхчүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг зэрэг багш дасгалжуулагчдын хамт Цэргийн госпитальд 14 хоног тусгаарлуулаад өнөөдрөөс гэр орондоо очих болжээ.

 

 

Тэдний дунд тус Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Хүдэрбулга, хүрэл медальт М.Цогтгэрэл болон ОУХМ Б.Нямдорж, Д.Сумьяабазар, Г.Ганхуяг, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн зэрэг бөхчүүд байгаа юм. Харин АНУ-д хамтарсан бэлтгэл хийгээд өнөөдөр “Туркиш Эйрланс”-аар ирэх ёстой чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийнхан нислэггүйгээс Стамбулд гацаад байгаа бололтой. Тэдний дунд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ДАШТ-ий медальт Э.Сумьяа, Б.Шоовдор, залуу ОУХМ Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул нар байна. Мөн өчигдөр Иорданы Амманд тэмцээнээ өндөрлүүлсэн боксчид (бүтэн багаараа) хэрхэн хэзээ эх орондоо буцаж ирэх нь тодорхойгүй байна. Ийнхүү Токиогийн олимпод оролцох ёстой тамирчид маань энд тэндхийн орны билетийн касс, хил, гаалийнхныг царайчлан явааг манай дарга дээдэс мэдсэн болов уу?

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Токиогийн олимп болох газар маш их цацрагтай байна лээ. Солонгосууд очиж хэмжсэн. 0.25 гэсэн шүү. Дээр нь коронатай. Тэгсэн мөртлөө өдөрт хэдхэн хүнд шинжилгээ хийж их хойрго хандаж байгаа
2020-03-13
Зочин:
Олимп хойшилж бхад наад тэмцээнд явахаа зогсоо.амь нас эрүүл мэнд цаашлаад улс орны аюулгүй бдал хамгийн түрүүнд шүү.
2020-03-12