"Эрдэнэт" үйлдвэрээс 3.6 тэрбумын тендер авсан Т.Бямбажаргал гэж хэн бэ
2023 оны наймдугаар сар. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Мотоблок ХХК-ийн данс руу “Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажилд” гэх утгаар 991 сая төгрөг шилжүүлжээ. Энэ нь өнгөрсөн сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өнгөрсөн сард хийгдсэн гүйлгээнүүдээс дээгүүрт бичигдэж байгаа дүн юм. Тэгвэл энэ гүйлгээ ямар учиртай вэ?