Улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт өнөөдөр дуусна
2023-09-14

Хичээлтэй шинэ жилтэй холбогдуулан автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулж буй. Наймдугаар сарын 26-наас эхэлсэн энэ зохицуулалт өнөөдөр хэрэгжээд дуусна. 

 

 

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг наймдугаар  сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-нд замын хөдөлгөөнд оролцуулсан юм.

 

Өөрөөр хэлбэл өнөөдөр сондгойгоор тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Маргаашнаас дугаарын хязгаарлалтын өмнөх журам хэрэгжинэ. 

 

Shuud.mn
Сонин хачин