Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэсэн.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Драгоны үйлчилгээ байнгын хэл ам дагуулж ирсэн. Ая тухгүй, 00-гүй, зогсоолгүй гэх мэтээр хэл ам дагуулж ирсэн. Бидний зүгээс нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж шийдвэрлэсэн. "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-т Драгоны үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгсөн.
Б.Гүрсоронзон захирал сонгон шалгаруулалт зарласан. Санал ирүүлсэн таван компаниас “Номин реалтор” ХХК-ийг сонгож, тус компанийн байранд үйл ажиллагаа явуулах гэрээ хийсэн юм билээ. Намайг хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх. Хэсэг бүлэг хүмүүс, хүргэн хадмууд орлого олдог байсан. Нүүснээс болж бухимдаж байгаа. Мөн захиалгатай, гүтгэлэг, гүжирдлэг мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс тарааж байгаа" гэсэн тайлбар өглөө.
Уншиж байна |