Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаяж, Ерөнхийлөгчид хандлаа
2023-09-15

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ажил хаялтыг эхлүүлсэн байна. Тодруулбал,  Хөдөлмөрийн тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр өглөөний 07 цаг 00 минутаас ажил хаялтаа эхлүүлсэн байна. Энэхүү ажил хаялт үйлдвэрийн гурван хэсэгт явагдах тухай Үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байна. 

 

 

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Хамтын гэрээ байгуулан түүнийгээ мөрдөн ажилладаг. Гэвч энэ удаагийн хамтын хэлэлцээ байгуулах явцад саналын зөрүү үүссэн учраас ажил хаягт зарласан байна. 

 

Тэдний зүгээс Улс, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, зогсох эрхгүй баялаг бүтээн хөдөлмөрлөж байгаа 7000 гаруй ажилтны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхгүй, үл тоомсорлож, хойрго хандаж буй үйлдвэрийн газрын Ерөнхий захирал болон холбогдох бүтцийн нэгжүүд (Хүний нөөц, захиргааны хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс) хэлэлцээг удаашруулах, үр дүнгүй болгох санаатай үйлдлүүд гаргаж, хэлэлцээг зогсонги байдалд оруулсан гэж үзээд ийнхүү ажил хаялтыг эхлүүлжээ. 

 

 

Энэхүү зогсонги байдалд хүргэсэн нь ажил олгогчоос шалтгаалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийн нийт ажилтны дийлэнх олонх ажил хаялт зарлах эсэх санал хураалтад оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд ажил хаялт зарлах асуудлыг тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн удирдлага шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгүүдэд ажил хаялтыг  зарлаж эхэллээ. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Захирал Ендон бол жирийн ажилчин хүнийг нохой мэт үздэг хүн. Учир нь үйлдвэрийн ажилчдын орон сууцны "Уурхайчин-2" хорооллын ажил зогсоод бүхэл бүтэн 2 жил болж байхад ямар ч арга хэмжээ авахгүй, "Ажилчдад орон сууц барих хэрэггүй, Рио Тинтогийнхэн Оюутолгойн ажилчдад орон сууц барихгүй байгаа шүү" гэж ярьж явдаг гэсэн. Энэ хүний хувьд ажилчин хүн боол, нохой гэсэн үг. Ажилчин анги буюу уурхайчдыг ийм хүнээр удирдуулах нь аюултай бөгөөд осолтой.
2023-09-15
ДАВАР ХАЛ
2023-09-15
Зөв сайн тэмц Та нарын цалинг нэмэхийн оронд МАН даа үйлчилж бна аа
2023-09-15
Зөв:
Зөв Тэмцэж байж хулгайч дарга нарын бузар булайг дэлгэж зайлуулах хэрэгтэй.Өөрсдөө шахаа хийж хагарталаа баяждаг,Ажилчидын цалин хөлс бага нөхцөл муу бол тэмцэх л хэрэгтэй.Нэг намын лалар хулгай авилгалд идэгдсэн тогтолцоог халах хэрэгтэй.
2023-09-15
зочин:
үүрийнтуяа одоо болиоч идээд дуусахгүй ямар байлаа говьсүмбэрт анх ирсэнээ мартсан байналээ
2023-09-15