Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 422 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр зарласан байна.
Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын газрын өндөр нарийвчлалтай сансрын зургийн ажил хийх юм. Өнгөрсөн яг энэ тендещр 722 сая төгрөгийн өртөгтэй зарлагдаж байв. Гэтэл энэ жил дахин Улаанбаатар хотын сансарын нарийвчилсан зураг гаргуулахаар багагүй хэмжээний мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах нь. Өнөөдөр Монгол Улсын шүдний өвчин Улаанбаатар хот болсон. Алхам тутамдаа асуудал, саад бэрхшээл, уур бухимдал дагуулсан хот бол Улаанбаатар. Шийдлээ хүлээсэн түм буман асуудал бий. Гэсэн ч нийслэл төсөв мөнгөгүй гэх үгээр халхавч хийн өнөөдрийг хүрлээ.
Мөн төрийн байгууллага нь хариуцсан газар, албатай боловч хийх ажлаа тендер зарлаад хувийн аль нэг байгууллагад өндөр төлбөр өгч гүйцэтгүүлдэг жишиг тогтчихлоо. Яг энэ жишгээр бол нийслэл бүхэл бүтэн газар зохион байгуулалтын албатай, мэргэжилтнүүдтэй. Гэтэл тэдгээр нь Улаанбаатар хотынхоо сансрын зургийг гаргачих хэмжээнд боловсроогүй.... Иймээс хот жил бүр их хэмжээний мөнгө төлж, хувийн байгууллагаар сансрын зургаа гаргуулж байна.
Дээрээс нь энэхүү ажил нь онцгой нөхцөлтэй буюу төрийн нууцыг хадгалах хамгаалах хуулийн дагуу хийгдэнэ. Бүх л бүтэн нийслэл өөрсдөө сансарын газрын зургаа гаргах хэмжээнд ажиллаж чадахгүй, мэдэхгүй байгаа нөхцөлд хувийн байгууллага тендерт заагдсан онцгой нөхцлийг онцгойлон дагах нь юу л бол....
Уншиж байна |