Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэр 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана
2023-09-13

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр “Дорноговь аймагт байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.доллар өгөхөөр 2016 онд амалснаар эхэлсэн. УИХ-ын 2019.12.20-ны өдрийн хуралдаанаар 1 тэрбум 236 сая ам.доллар буюу ТЭЗҮ-ийн дагуу зээлийг баталсан. Гэвч ковидын нөхцөл байдалтай тулгарч, бүтээн байгуулалт нэлээд саатсан.

 

Манай улс энэ оны 01 дүгээр сар гэхэд нийт санхүүжилт болох тэрбум 236 сая ам.доллараас дөнгөж 112 сая ам.долларыг авч хэрэглэсэн. Гэтэл бид энэ оны 01 дүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлөх шаардлага үүссэн. Дөнгөж 112 сая ам.долларыг ашигласан атлаа нэгдүгээр улиралд багтаагаад 64.5 сая ам.долларын үндсэн төлбөр хийх шаардлагатай тулгарч, дараа дараагийн санхүүжилт ирэх боломжгүй болсон.

 

Манай яамны зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар Энэтхэг улсын Экзим банктай таван сар хэлэлцээр хийсэн. Монголд суугаа Энэтхэгийн Элчин сайд маш сайн хамтарч ажилласны үр дүнд бидний хүсэлтээр гэрээг амжилттай өөрчилж, үзэглэсэн. Ингэснээр газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг салгаж, ажил зэрэг явах боломж бүрдсэн. Одоо төслийн бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилнэ.

 

Газрын тосны үйлдвэрийн эхний байгууламжууд 2026 онд ашиглалтад орж, 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана” гэсэн мэдээллийг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ муу далий новш гутиггүй солиорч байнаа
2023-09-13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-13