Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэгдлээ
2023-09-14

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.


 
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

 


 

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны  аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байна, 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.


 
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо. 

 


 
 

Shuud.mn
Сонин хачин
ЗТя-н малуудыг шүүслэхэд л болоо ш дээ. тэд хүзүүгүй ч зүтгэх ёстой шүү дээ.
2023-09-15
зүгээр л ширээний ардаасаа нэг хашгираад л дуусгана шүү дээ.
2023-09-15
Dutuu zam:
Ene zamaar yavsan khun bur khelekh baikh: zunduu kheseg ni dutuu baina lee
2023-09-14
Зочин:
Оюун-Эрдэнэ муу л байна даа, зангарагатай дарга бол гурав биш нэг танилцаж үүрэг даалгавар өгөөд л дуусгана ш дээ, хариуцлага тооцож, үүрэг даалгаврынхаа биелэлтийг хангуулж чаддаггүй дарга бол гурав байтугай гуч очоод ч нэмэргүй байлгүй
2023-09-14
зүгээр л ширээний ардаасаа нэг хашгираад л дуусгана шүү дээ.
иргэн:
Үүрэг болгов гэдэг соци үеийн лоозон үгийг үгсийн сангаас бүүр хасмаар байдаг шүү мэрэгшсэн менежер удирдагч хүний үг бус хулхи дарганцаруудын амаараа ажил хийж буй нь шүү дээ.
2023-09-14
Худлаа лоозогнож үүрэг өгөхөөс өөр шидгүй хоосон ам шалдан гуя
2023-09-14
зочин:
үүрэг даалгаварынхаа биелэлтийг хангуулж, хариуцлага тооцох чадваргүй дарга гурав байтугай гуч танилцаж үүрэг өгөөд ч нэмэргүй байлгүй
2023-09-14
зочин:
Үүрэг болгов гэдэг үг инээдэмтэй юм. Үүрэг болгоод хөгждөг бол Монгол улс суга хөгжих байлаа. Дэлхийн улс орнууд хурдны хар зам, хурдны галт тэрэгний зам тавьж байхад Монгол улс одоогоос 200 жилийн өмнөх технологоор хар зам тавьж чадахгүй хөгөө чирч байх юм. Дэлхийн улс орнууд өндөр техник, технологийг хөгжүүлж,гариг хооронд нисэж, сансарт өрсөлдөж, цөмийн технологи хөгжүүлж, хиймэл оюун ухаан бүтээж, сансарын зэвсэгт хүчнийг хөгжүүлж, орчин үеийн бүх төрлийн машин механизм үйлдвэрлэн өрсөлдөж байхад үхэр монголчууд бид хоосон хоосон их юм мэдэгчийн дүр эсгэж бүлт бүлт үсэрсээр байх юм. Бүх хүний толгой нь хоосон, чалчигсад, бүлтрэгсэд, түй!!!
2023-09-14
Иргэн:
Зам тээврийн салбар, ЗГ хүний нөөц, тендер зарласан, санхүүжилтийн нөхцөл байдал, өмнөх 34 жилийн туршлагаас хархад энэ зам 2026 онд бүрэн ашиглалтад орвол том амжилт болно! Зам барих ажил 10-р сарын 1-нд дуусдаг.
2023-09-14