Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил тухайн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил "Талийгаачийн гэр бүлд өмгөөлөгчийн зүгээс эмгэнэл илэрхийлж байна. 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр талийгаач фэйсбүүкээр танилцсан хүмүүстэйгээ хороолол орчимд уулзаж, согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тухайн үедээ бусдаасаа түрүүлж гарцгүй газраар зам хөндлөн гүйсэн, хамт явсан хоёр хүн нь араас нь гүйгээд барьж авахын завдалгүй зам тээврийн осолд орсон.
Хуулийн дагуу өмгөөлөгчийн зүгээс өмгөөлж байгаа хэргийн талаарх мэдээлэл нийтэд ил болсон тохиолдолд тодорхой мэдээлэл өгч болдог. Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээлэлд талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлээгүй, оршуулгын зардал өгөөгүй гэх асуудлыг ярьж байна. Миний үйчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэс мэдээлэл хэвлэгдэх өдөр хүртэл талийгаачийн ар гэртэй байнгын очиж уулзаж, уучлал гуйж, сэтгэлийн дэм үзүүлж байсан. Ингэхдээ оршуулгын зардлаас хуваалцах нь зөв байх, гурван хүүхдэд нь мөнгөн тусламж үзүүлэх нь зөв байх гэдэг үүднээс 10 сая төгрөг өгөхөөр бэлдсэн байсан. Гэвч талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэбаатар гэх хүн энэ мөнгийг авахаас татгалзсан. Миний үйлчлүүлэгч 60 настай тэтгэврийн насны хүн учраас хүүхдүүд хамаатнуудаасаа цуглуулаад байгаа мөнгөө бэлдсэн байсан. Дараа нь хашаа байшин 30 сая төгрөг нэхсэн.
Тухайн мэдээлэлд дурьдагдсан шиг миний үйлчлүүлэгчийн машины шил хагараагүй, мөнгө нэхэмжлээгүй" гэлээ.
Уншиж байна |