С.Магнайсүрэн ажлаа хүлээн авлаа
2023-09-14

Засгийн газрын өчигдрийн 347 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сандагийн Магнайсүрэнг шилжүүлэн томилсон билээ.

 

 

Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авч, яамны нийт албан хаагчдад хандан төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд хамтран ажиллахаа хэллээ.

 

Сандагийн Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яам /тухайн үе/-нд ТНБД-аар, 2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Shuud.mn
Сонин хачин
тангартаа үнэнч нь нэг ч алга даа.
2023-09-15
ub hyn:
UB g iim muuhai bolgohod idewhtei oroltson namtartai hyn bna daa. Yu ch hyleeh hereggui hyn bn tsynh barigchiin ehnii generation bololtoi
2023-09-15
Яанадаа:
АЛБАН ТУШААЛД ОЧИРОД ГЬ ИНГЭЖ МӨНГӨН АЯГА,ХАДАГ ӨГӨХИЙГ ХОРИГЛООЧЭЭ.ИХ СЭЖИГИЙН ХАРАГДДАГ.
2023-09-14