"Эрдэнэт" үйлдвэрээс 3.6 тэрбумын тендер авсан Т.Бямбажаргал гэж хэн бэ
2023-09-15

2023 оны наймдугаар сар. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  Мотоблок ХХК-ийн данс  руу  Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажилд” гэх утгаар 991 сая төгрөг шилжүүлжээ. Энэ нь өнгөрсөн сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өнгөрсөн сард хийгдсэн гүйлгээнүүдээс дээгүүрт бичигдэж байгаа дүн юм.

 

 

Тэгвэл энэ гүйлгээ ямар учиртай вэ?

 

-2021 оны аравдугаар сарын 14 өдөр Эрдэнэт үйлдвэр 3.6 тэрбум төгрөгийн тендерийн ажлыг Мотоблок гэх компаниар хийлгүүлэхээр болжээ. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр хийгдэх Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажлын тендерт нийт дөрвөн компани оролцсоноос Мотоблок ХХК шалгарсан.

 

 Мотоблок ХХК-д ямар давуу тал байв?

 

Мотоблок нь Тогтохын Бямбажаргалынх. Тэрбээр Ховд аймгийн харъяат,  1998 оноос хойш  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, хэлтсийн дарга хүртлээ дэвшсэн нэгэн. Нэг үгээр давуу эрх нь тэр Эрдэнэт үйлдвэрт дарга хийж байсан. Т.Бямбажаргал нь Мотоблок компаниа Тогтохын Жаргалсайхантай хамтран эзэмшдэг. Нэг үгээр ах  дүүсийн компани.  Т.Жаргалсайхан нь одоогоор  Ховд аймагт ажиллаж амьдардаг ба аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх албан тушаалтай. Харин Т.Бямбажаргал нь  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэлтсийн дарга хүртлээ дэвшсэн “шагнал” болох 3.6 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн ажилтайгаа зууралдсаар өнөөдрийг хүрчээ. 

 

 

 Тендерийн баримт бичигт тусгаснаар уг ажлыг 2022 оны аравдугаар сарын 15-нд дуусгахаар заасан байна. Гэвч тендерийн ажил хугацаандаа дуусаагүй болох нь өнгөрсөн сард Эрдэнэт үйлдвэрийн данснаас 900 гаруй сая төгрөг шилжсэн мэдээллээр харж болно. 

 

Ах дүүсийн хувьд өмнө нь Ховд аймгийн Жаргалант сумын Хүүхдийн эмнэлэг, Хөгжил политехникийн коллежийн барилгыг барих тендерт тус тус шалгарч байжээ.  Нэг үгээр ах дүүс албан тушаал хашсан газар бүртээ тендер сугалж сурсан бололтой юм. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ ЛАЛРЫН АВИЛГАЧИНЛ ХЭН НЬ ТЭНДЭР ӨГӨӨД ТЭРИЙГ НЬ ХЭН ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ
2023-09-20
Болдоо:
Эрдэнэт үйлдвэрт нэг цехийн дарга компани захиралаа эгчдээ өгөөд л барилга ,замын компанитай тендер аваад баяжаад л байна шалгах газар алга даа.
2023-09-18
sain shalgad hurungiin huraagaad shorond yavuulsan deer ene nuhur mungu idejbuudag garuud erdeneted zunduu bgaa
2023-09-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-16
Компьютерийнхэн, хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад битгий үнэгүй hacking ба stalking хийдэг программуудыг өгцгөө! Та нар хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад тийм дуртай юм бол өөрсдөө тэдэнтэйгээ гэрлэцгээгээч ээ!
2023-09-15
Зочин:
Хангамжийн хэлтсийн дарга хийж байсан.
2023-09-15
Хулгайч Бямбацогтийн хуруу л биз
2023-09-15
Зочин:
Бямбацогтын хамаатнууд байдагийн.
2023-09-15