УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь бүлгийн хуралдаан болно.
ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэв.
“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
ШЕЗ хуульд заасан үндсэн таван чиг үүрэгтэй. ШЕЗ-д олон нийтээс нуух зүйл байхгүй. Одоогоор Хөгжлийн банктай холбоотой 57 нэхэмжлэл хүлээж авсан байна. Үүнээс 41 нэхэмжлэлд нь иргэний хэрэг үүсгэсэн байна. Бусад хэргүүд нь шийдэгдээд явж байгаа. Цаг хугацааны хувьд сүүлийн гурван жилийн нэхэмжлэл байна.
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төр буцаан авсан.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилогдсон ажлын хэсэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж байна.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй ААН-үүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байна.
ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэлж, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч-аврагч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цол хүртсэн билээ. Онцгой байдлын албанаас төрсөн 11 дэх, аврагчдаас төрсөн 4 дэх Гавьяат Г.Бямбасүрэнг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Э.Бат-Үүл дарга прокурортой уулзах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан юм байна. Харамсалтай нь прокурорууд очиж уулзаагүй. Яагаад зугтаж байгаа юм. Та нар шударга бусаар ял өгсөндөө айсандаа очиж чадахгүй байгаа юм уу. Очоод уулз. Ёс зүйтэй бай. Та нарыг хараад хуулийн сургуульд сурч байгаа оюутнууд ичиж байгаа шүү. Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй эрх шүү. Та нар шиг эвэртэн туурайтан хязгаарладаггүй шүү
Монгол Улсын валютын нөөц тэрбумаар багассан гэж холбогдох хүмүүс нь ярьж байна. Яагаад валютын нөөцийг хэвийн хангах ажлыг хийхгүй байгаа юм. Монгол банк болон эрх баригчдын ажил шүү дээ. Өнөөдөр ажил, орлоготой байж иргэд нь архи уудаггүй болохоос биш, архийг асгаж шоу үзүүлснээр архинаас гардаггүй юм. Адуу бөхийлгөж Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаггүй юм. Ардчиллын үнэт зүйл зарчмыг өөрөөр хамгаалдаг юм. Монголын улс төр эмгэнэлтэй.
Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хурал сая болж өндөрлөлөө. Хорооноос тогтоол гаргасан. Тодруулбал, 2015 онд УИХ, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ТӨБЗГ-ын шийдвэр гарч өмч хувьчлалын холбогдох шийдвэрийг гаргасан байсан. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг өнөөдөр ТӨБЗГ хүчингүй болгож байна. Ингэснээр Засгийн газрын тогтоол бүрэн утгаараа хэрэгжиж, хувьчлалын үйл ажиллагааг цуцалж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй уялдуулан зарим зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахаар тогтоолд тодорхой зааж өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажлын хэсэг ажиллана.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын хуулийн дээд байгууллагуудын удирдлагын хооронд “зодоон” болоод буй талаар ярилаа.
Энэ хуулийн өөрчлөлтөөр регистрийн дугаар, гэрийн хаягийг далдлан иргэний үнэмлэхийн чипэнд суулгана. Харин иргэн бүрт олгосон 12 оронтой тоог ил байршуулах юм. Ингэснээр иргэн шилжих бүрт иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болох юм. Гэхдээ хууль батлагдсанаар иргэн бүр иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй. Зөвхөн шинээр авах тохиолдолд шинэчилсэн үнэмлэхийг олгоно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.
Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцоллоо.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 22, III тунд 93, IV тунд 111, нийт 229 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.