Ажлын хэсэг хуралдана
Өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болно.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор гаргасан шийдвэр олон оронд дэмжиж, тодорхой цаг хугацаанд автомашины хэрэглээг бүрэн цахилгаан болгох шийдвэр гаргаад байна. Тиймээс Монгол Улс олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас авсан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа. Энэ тоотой харьцуулбал, 492 цахилгаан автомашин гэдэг нь маш бага тоо юм. Тиймээс цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг зөвлөл баталлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.
Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Казахстаны чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг бүтэн багаараа оролцоно. Улаанбаатарын дэвжээнд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга Нуркожа Кайпанов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Жулдыз Эшимова, ДАШТ-ий мөнгөн медальт Жамила Бакбергенова, 2021 оны Азийн аварга Сырбаз Талгат, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Гулмарал Еркебаева, Мадина Бакбергенова, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Алишер Ергали тэргүүтэй бөхчүүд хүч үзэх юм.
Энэ хэлэлцүүлгийг Монголын иргэд олон хоног хүлээсэн. Санаж байгаа бол хоёр сарын өмнө хэлэлцүүлэг хийсэн. Тухайн үед МАН-ын удирдлага болон АН-ыг төлөөлж ирсэн удирдлагууд улс төрийн хариуцлага тооцно гэж ярьсан. Өнөөдөр УИХ-д энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Өнөөдрийн уулзалтаас үр дүн гарах ёстой. Гэтэл эрх бүхий хүмүүс нь байхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд дууд гэлээ. Тодорхой хэлэхэд хуулийн хариуцлага яригдаж байна. Улс төрийн хариуцлага яригдаж байна. Ёс зүйн хариуцлага яригдах ёстой. Эдийн засгийн хариуцлага нэхэх ёстой. Авсан зээлээ буцааж төлөх ёстой.
Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэлээ.
"Монгол Улсын Шадар сайдын баталсан "Үер уснаас үрсээ хамгаалъя" нөлөөллийн аяны II үе шат өнөөдрөөс эхэлж байна. Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад бага насны хүүхэд усанд осолдох аюул эрсдэл буурахгүй байна. Сүүлийн хоёр жил өсөх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд 272 хүүхэд усанд осолдож, цаг бусаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлага байхгүй. УИХ-ын гишүүд асуулт асууж, ойлголтоо нэгтгэмээр байна. Олон түмэнд зөв мэдээлэл хүргэмээр байна. Шоу хийж, ард түмний болон бидний цагийг үрж яах гэж байгаа юм. Үе үеийн сайд нар, ТУЗ-ийн гишүүд нь байх ёстой. Нэг удаагийн шоугаар энэ удаагийн асуудал шийдэгдэхгүй. УИХ-ын түр хороогоо байгуулъя. Мэдээллээ олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг оршин тогтноход хүчтэй заналхийлж, эрдэмтэн судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө эрчимжсэн хэвээр байна. Мөн хүн төрөлхтөн коронавирус халдварын цар тахалтай нүүр тулж, асар их хэмжээний хохирол амссан бөгөөд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, эх дэлхийнхээ төлөө зоримог шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг дэлхий нийтэд сануулж байна.
Өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна.
Экспорт, импорт хязгаарлагдмал нөхцөлд явагдаж байна. ОХУ, Европоос ирдэг импорт саатаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Мөн Орос, Украины дайнтай холбогдуулан дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Олон улсын нөхцөл байдал богино хугацаанд өөрчлөгдөж байгаагаас эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл үүсч байна. Үнийн хөөрөгдөл үүсч байна.
Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.
Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл, чанаргүй найдваргүй ангилалд шилжсэн. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа учраас өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж уг асуудлыг УИХ-ын байнгын хороо зэрэг холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, олон нийтийн оролцоог хангаж, ил тод байлгахыг хүссэн хүсэлтийг холбогдох газруудад өгсөн.
“Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гуравдугаар сарын 27-нд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр болно. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.