ОХУ-ын ЭСЯ-ыг тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардлаа

ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын зөвлөхийн Украины тухай ярьсан мэдээллийг оруулахдаа монголчуудад анхааруулга өгсөн нь олны дургүйцлийг төрүүлэв.
Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд ОХУ-ын ЭСЯ-ны мэдээллийг маш бүдүүлэг, дипломат ёсонд нийцэхгүй, Венийн конвенцыг зөрчсөн хэмээн тодотгосон байна. Энэхүү мэдэгдлээрээ Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон учраас тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ