УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.03.23/ дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ковидын улмаас Цагаан хаданд 12 сая тонн нүүрс овоороод байсан. Тус нүүрсийг өнгөрсөн жилийн 07 дугаар сараас Хятад руу нийлүүлсээр одоо 5.4 сая тонн нүүрс үлдээд байгаа аж. Энэ талаар Сангийн сайд “Бид импортлогч талдаа хүндэтгэлтэй хандаж, олборлолт хийхгүй, зөвхөн Цагаан хаданд төвлөрсөн нүүрсийг ачсан. Төвлөрсөн нүүрс харьцангуй багассан учраас олборлолтоо хийж, уртын тээврээ эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2015 онд өртэй нь хувьчилж, өнөөдрийн байдлаар эзэнгүй шахам байна. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, хувьчлахад хууль зөрчсөн, хувьчилсаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.03.23/ өргөн мэдүүллээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүллээ.
Монгол Улсад хийсэн судалгаагаар чихрийн шижин, таргалалт нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. 7-11 насны хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн хугацаанд долоо дахин өссөн байна. Мөн ДЭМБ-аас бүх улс орнуудад хандаж уриалга гаргасан. Аливаа асуудалд гал унтраах маягаар хандах биш урт хугацаанд үр дүнгээ өгөх хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Эрүүл мэндийн салбарын хувьд 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг.
1990 оноос өмнөх Зөвлөлтийн удирдагчдийн талаар таагүй зүйл хэлсэн хүмүүсийг шоронд хорьдог байсан үе эргэн иржээ. Эх орныхоо шоронд харийханд эзлэгдсэн орны иргэн шиг В.Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Колон орны сэтгэлгээтэй байгаа хүмүүс гутамшиг шүү. Би ямар Оросын шоронд хоригдож байгаа юм уу. В.Путин Монгол Улсыг удирдаагүй. Би В.Путины улсад амьдраагүй. Ийм гутамшигт нийгэм бий болохоос сэргийлж, өөрийн итгэл үнэмшлээр эсэргүүцэл илэрхийлж, өлсгөлөн зарлаж байна.
Регистрийн дугаар нь иргэний үнэмлэхэнд ил харагддаг. Регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин суугаа газрыг мэдэх боломжтой байдаг.
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн ажлын хэсгүүд хуралдах хуваарьтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.
Засгийн газраас Хөгжлийн банкны шалгалтын материалыг төрийн нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэр гаргасан.
Монгол Улсад орлого олох боломж нь байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн ихэнх бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн сайхан боломжууд бий. Зэс гэхэд тонн нь 10 мянган ам.доллар давсан байна. Нүүрс 400 ам.доллар давж байна. Өмнө нь ийм таатай нөхцөл байгаагүй.
Баян-Өлгий аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, казах түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.