Д.Сумъяабазар: Газартай иргэн, ААН өөрсдийн үзэмжээр хот төлөвлөлтийг хийж байна

img

Улаанбаатар хотын хүн ам жилд 75 000 иргэнээр нэмэгддэг. Тэдний 35 000 нь шилжин ирдэг бол  40 000 нь нийслэлийн хүн амын өсөлт юм.

 

Монголын эдийн засгийн чуулганы “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлгийг нээж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Том хотыг бага сэтгэж хөгжүүлэх боломжгүй.  Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх талбар байх ёстой”-г хэлж байна. Тэрбээр

 

 

“Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй ААН-үүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байна. ДНБ-ий 65 хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. Жил бүр дундажаар нэг аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний хүн нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянган автомашин шинээр нэмэгдэж байна.

 

Метрополис болсон хот руу чиглэсэн төвлөрөл, түгжрэлийг төлөвлөлт, нэгдсэн бодлого, төрийн хувийн хэвшлийн түншлэл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар шийдвэрлэх учиртай” гэдгийг хэллээ.

 

Үндсэн илтгэлийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулж байна. Тэрбээр "Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 1990 оноос баталж ирсэн ч хэрэгжүүлээгүй. Бодлогын алдааны үр дүн нь өнөөгийн бидний өмнө тулгараад буй төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдол юм. Хотын Ерөнхий төлөвлөгөөтэй зэрэгцүүлэн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж ирсэн нь газрыг эмх замбараагүй, хяналтгүй, мөнгө олох хэрэгсэл болгосон суурь нөхцөл болсон. Газрын гэрчилгээтэй иргэн ААН өөрсдийн үзэмжээр хот төлөвлөлтийг хийж байна. Хот байгуулалт утгаараа алдагдсан" гэдгийг хэлж байна.

 

 

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд:

 

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, замын байгууламжийг өргөтгөн шинэчилж, хотын замын түгжрэлийг бууруулна.

 

-Дагуул хот, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-үүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.

 

-Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоороо бие даан хөгжих боломжийг нээнэ.

 

-МАА, газар тариалангийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг хангаж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

 

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатарын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах гэсэн үндсэн хоёр зорилгоор 9 үйл ажиллагааны хүрээнд 26 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 11.2 их наяд төгрөг шаардлагатай. Үүний 751 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 2.5 их наяд төгрөгийг нийслэлийн төсөв, бондын санхүүжилтээр, 3.1 их наяд төгрөгийг гадаадын зээлийн эх үүсвэрээр, 4.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн хүрээнд санхүүжүүлэхээр тооцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Боловсролгүй тэнэг бөх:
Юу гэнэ вэ? Нийслэлийн хот төлөвлөлтийн газар тэгээд юу хийдгийн? Ерөнхий төлөвлөгөөг нийслэл өөрөө баталдгийг ч мэдэхгүй энэ тэнэг бөхийн ярьж байгааг яах вэ? Үнэхээр таг харанхуй боловсролгүй энэ мангар бөхийг зайлуулаач.
2022-03-28
Боловсролгүй тэнэг бөх:
Юу гэнэ вэ? Нийслэлийн хот төлөвлөлтийн газар тэгээд юу хийдгийн? Ерөнхий төлөвлөгөөг нийслэл өөрөө баталдгийг ч мэдэхгүй энэ тэнэг бөхийн ярьж байгааг яах вэ? Үнэхээр таг харанхуй боловсролгүй энэ мангар бөхийг зайлуулаач.
2022-03-28
Huviin umchruu haldaad bmargu bshu.
2022-03-28
зочин:
Улаанбаатарыг Үүл шиг хотын хүүхдүүд эсвэл хүүхдээ хотод хүн болгоно гэсэн сэтгэлтэй хүмүүс л хөгжүүлнэ. Бусад нь бол ашиг хонжоо л харж байгаа. Сумт Төмөртө мэтийн цүнх баригчдаар хотоо удирдуулж байж юу хүлээхэв дээ
2022-03-27
Чамд ер нь хийж гялтайсан ажил байна уу? Ядарсан иргэдийн хэдэн гаражуудыг нураасан байх.
2022-03-27
Су даргаа 2 жил өнгөрчлөө. УБ хот бахь байдагаараа бн. Улам л дордоод бн. Хиысэн зүйл байхгүй. Яанаа хөөөа
2022-03-27
Л бАЯР:
ОДОО Л ЗӨВ ЮМ ЯРЬЖ БАЙНА. МАНЙХАН20 30 ЖИЛ НЭГ ЮМЫГ УХААРАХ ГЭЖ ЯАХ ЮМ. ГАДААДЫН САЙХАН ХОТУУД БОЛ АРХИТЕКТОР ТӨЛӨВЛӨЛТ, ДИЗАЙНЫХАА АСУУДЛЫГ НЭГДСЭН ХОТЫН БОДЛОГООРОО ШУУД ХЭРЭГЖҮҮЛЖ ЧИГЛҮҮЛЖ ЯВДАГ
2022-03-26
МАН Оросоос санхүүжилт авдаг уу? сонгуульд оросуудаас туслалцаа авч луйвар хийдэг үү? МАН ын засаг оросуудад доллар зарж рубль ихээр авсан уу? Дайн эхлэхтэй зэрэгцээд албаар хийн хоолойн гэрээг МАН зурсан уу? Одоо албаар хойд хилээ нээсэн үү? Оросын троллуудыг МАН албаар огт анхаардаггүй юу? Оросын гар хөлүүд монголчуудыг хужаа барууныг баримтлагч гм нэр хочоор хагалан бутаргаж байдаг уу? Оросын тал Монголын хөгжлийг санаатайгаар гацааж байдаг уу? МАН Оросын талыг хатуу баримтлагч улс төрийн хүчин хэвээр үү? Оросоос айгаад засаг баригчид Хүүк Зандка Оюук эднар Украинтай эв санаа 1тэй гэж МАНхэлж чадахгүй юу
2022-03-25
Чи хотоо төлөвлөж чадахгүй бол зайлалдаа новшоо.Чаддаг хүмүүс нь хийг.
2022-03-25
Kk:
Хэнтий Хархорин, дашинчилэн-Эрдэнэтийг хурдны зам 4 эгнээ болго. Сайншанд замын үүд Төв аймаг олон эгнээ зам тавиад өг. Хүмүүс тархаж сууршина
2022-03-25
Архангай, Хархорин, Хэнтийй:
Хархорин, Хэнтий аймаг ийг 4 эгнээ хурлын замтай болго. Дашинчилэн - Эрдэнэт хотыг бас засмалаар холбо. Төвлөрөл саарна.
2022-03-25