ШУУД: Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт мэдээлэл хийж байна
С.Баяр нарын 6 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт мэдээлэл хийж байна.
С.Баяр нарын 6 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт мэдээлэл хийж байна.
Б.Бямбасайхан 2015 онд төрийн албанд байгаагүй. Тийм учраас төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гэмт хэрэг хийх ямар ч эрх зүйн боломж байхгүй.
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч, иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын шатахуун тээвэрлэсэн автомашин осолдож шатснаас газар дээрээ хоёр хүн нас барж, найман хүн түлэгдсэн ноцтой осол гарсан.
Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн хоёр дахь нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Хэдхэн хоногийн өмнө нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байгаа залуугийн тухай мэдээлж байсан билээ. Энэ залуу өнөөдөр нас барсан бөгөөд энэ тухай мэдээллийн SBS агентлагийн 17 цагт гарсан мэдээг орчуулж хүргэе.
Бичигт боомт хаагдаж хагас жил болсны улмаас Сүхбаатар аймагт ашигт малтмал олборлодог уул уурхайн компаниуд дампуурлын ирмэгт ирж 1000 гаруй ажлын байр алдагдахад хүрээд байна. Бичигт боомт өнгөрсөн 6-р сараас эхлэн “Петро Чайна” компанийн газрын тосыг гаргаж байгаа хэрнээ нүүрс, жонш зэрэг бусад ашигт малтмал гаргах зөвшөөрөл өгөхгүй байгаа аж. Ямар шалтгааны улмаас экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа нь тодорхойгүй, хариуцах төрийн алба хаагчолдохгүй байна гэж Сүхбаатар аймгийн уул уурхайн компаниудын холбоо Улаанбаатарт ирж ярьж байна.
Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж шийдвэрээ танилцууллаа.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох ял оногдуулах шүүх хуралдаан нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэн зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах, зургаан жил хорих ял оноолоо. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарт түүнтэй адил ял оноов.
Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны өдрийн 09:00 цагт товложээ.
Н.Номтойбаяр холбогдох шүүх хурал эхэллээ.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө өөрчилсөн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнтэй хамт хоригдсон н.Отгонбатын эрүүл мэнд сайнгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт тавьсан ч хүлээн авсангүй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох харилцааг хуульчлахдаа “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо оруулсан нь шалгагдаж буй гэмт хэрэг дээрээ гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нөхцөлийг бий болгон улмаар иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлага 2020. 06.29-ний өдрийн 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.