“ЖИ ТАЙМ”-ын гэгдэх шүүх хуралдааныг шууд дамжуулна
2020-06-30
Гэрэл зургийг MPA.mn

 

“ЖИ ТАЙМ”  гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж  хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

 

Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд  тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн  бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайттай хамтран LIVE хэлбэрээр дамжуулан хүргэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг www.zindaa.mn цахим сайтын лайв болон “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулна.    

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах /  гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар  2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч  Э.Оюунчимэг нараас  гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,  анхан шатны шүүх хуралдаанаар уг  хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.  

             

“Жи тайм  корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг  хэрэг нь 586 хавтастай 11,398  хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгааг анхаарахыг хүсье 

 

Мөн  шүүх хуралдааны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд  хүргэнэ. Хохирогчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин