УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хуралдаан зургадугаар сарын 22-нд хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан ч Урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа тул УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй байгаа.
Харин шүүх хурал болж байгаа байрны гадаа жагсаж буй Сэлэнгэ аймгийн иргэд “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл” хэмээн шаардлага тавьж буй юм.
Г.Мичидмаа
Уншиж байна |