Хэдхэн хоногийн өмнө нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байгаа залуугийн тухай мэдээлж байсан билээ. Энэ залуу өнөөдөр нас барсан бөгөөд энэ тухай мэдээллийн SBS агентлагийн 17 цагт гарсан мэдээг орчуулж хүргэе.
Сөүл хотын Жүнгбү Цагдаагийн газраас нутаг нэгтнээ бүлэглэн зодож танхайрсан хэргээр ()Монгол улсын иргэн А-г цагдан хорилоо. А нь өнгөрсөн 5-ны өдрийн өглөө 7 цагийн үед Сөүл хотын Жүнггү дүүргийн нэгэн 24 цагийн дэлгүүрийн өмнөх зам дээр хамт явж байсан 3 хүний хамт Монгол Улсын иргэн В-г бүлэглэн зодсон хэрэгт холбогдож байгаа юм.
А-ийн талыхан архи ууж байх үедээ зүс үл таних В-тэй муудалцаж хэргийг үйлдсэн ажээ. Цагдаагийн газраас зодоонд оролцсон бусад 3 Монгол иргэнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч тэдгээр нь гэмт хэргийн үйлдэлд харьцангуй бага оролцсон хэмээн зөвхөн А-г хорих тогтоол гаргажээ.
Зодуулсан иргэн В нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад 9-ний өдөр нас барсан байна.
Цагдаагийн газраас Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн рүү цогцост шинжилгээ хийх хүсэлтийг хүргүүлж, түүний үр дүнд үндэслэн эдгээр бүлэг хүмүүст талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийн оролцоог хянан шалгах болно хэмээлээ.
Орчуулсан Ц.Өнөрзаяа
БНСУ, Күүкмин Их Сургуулийн багш
Уншиж байна |