УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан түр завсарлаад байна.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө өөрчилсөн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон өмгөөлөгч нараас тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнтэй хамт хоригдсон н.Отгонбатын эрүүл мэнд сайнгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт тавьсан ч хүлээн авсангүй.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс "Өмгөөлөгчөө сольсон үндэслэлээр шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь хоёр ч удаа хойшлуулж байсан" гэдэг тайлбар хийлээ.
Уншиж байна |