Сэрэмжлүүлэг: Хараа голд хоёр настай хүүхэд унаж, амиа алджээ
Тодруулбал, иргэн А /2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлага 2020.08.14-ны өдрийн 17:12 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт 2 км зайтай голын эргээс цогцсыг олж сумын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.