ЕХ АНУ-ЫН 28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАРААНД ТАТВАР НОГДУУЛАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бүх орноос экспортолж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан нь дэлхий даяар худалдааны дайн үүсгэх эрсдэл үүсгэв. Лхагва гарагт гаргасан Дональд Трампын шийдврийн хариуд Европын холбоо тэр даруйд нь хариу арга хэмжээ барьсан бөгөөд АНУ-аас импортлох 28 тэрбум долларын бараанд хариу татвар ногдууллаа.