Р.ДУТЕРТЕ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ БУРУУТГАГДАВ

Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдаад байна. Тэрээр Филиппин улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хар тамхины картельтай тэмцэж 6000 орчим хүчний аминд хүрчээ. Түүнийг мягмар гарагт Манила хотоос баривчилсан бөгөөд одоогоор Нидерландын Олон Улсын Эрүүгийн Шүүхийн хорионд байна.
Өдгөө 79 настай Родриго Дутерте нь 2011 оны 11-р сарын 1-ээс 2019 оны 3-р сарын 16 хүртэл Зүүн өмнөд Азид хар тамхи худалдаалах, дамжуулах, хэрэглэх гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явуулсан байдаг. Ингэхэдээ, хар тамхины наймаачдыг баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудах зөвшөөрлийг өгч байжээ. Эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудах зөвшөөрлийг цагдаад өгснөөр хар тамхитай тэмцэх ажиллагаанд ядуусын хорооллын гэм зэмгүй энгийн иргэд өртөн хэлмэгддэг байсан хэмээн ОУЭШ үзэж байна.
Родриго Дутерте Филиппин улсын төрийн тэргүүнээр 6 жил ажилласан байдаг. Харин үүнээс өмнө Давао хотын даргын албан тушаал хашиж байжээ. Хүн төрөлхтний эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж буй Родриго Дутертегийн шүүх хурал ойрын хугацаанд товлогдоно.
Родриго Дутерте баривчлагдах үедээ: “Би ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ? Филиппинчүүдийн төлөө чадах бүхнээ хийсэн нь өнөөдрийн амар амгалан амьдралынх нь төлөө шүү дээ” хэмээн хэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ