Татварын багц хуулийн шинэчлэлээр санал авч байна

Татварын багц хуулийн шинэчлэлээр санал авч байна

 

Засгийн газраас хаврын чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг өргөн барина. Энэ хуулийн цөм нь НӨАТ байх юм.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш, бага орлоготой хэсэгт  НӨАТ-ын буцаан олголтыг илүү чиглүүлэх бодлогын хүрээнд хаврын чуулганаар татварын шинэчлэлийн багц хуулиудыг өргөн барина. 

Хуулийн төсөлтэй холбогдуулж сангийн яам иргэдээс цахим санал авч эхэлсэн байна. Тодруулбал

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2025 оны хоёрдугаар сарын 12-оос 2025 оны дөрөвдүгээр сарын 12 хүртэл

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2025 оны хоёрдугаар сарын 12-оос 2025 оны дөрөвдүгээр сарын 12 хүртэл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 20225 оны хоёрдугаар сарын 12-оос 2025 оны дөрөвдүгээр сарын 12 хүртэл санал авч байна.

Татварын шинэчлэлийн хүрээнд нэг ч хувь хэмжээ нэмэхгүй. Эдийн засгийн өсөлт, боломжууддаа суурилан төсвийн орлого талдаа татварын суурийг тэлэх зарчим барина гэж мэдээлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судлаач:
3 сая хүртэлх цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татвар авахгүй байх, 3-5 саяын цалин орлогод 5% татвар оногдуулах, 5-8 саяийн цалин орлогод 7,5 % , 8-саяаас дээш цалин орлогод 10 % татвар оногдуулахад болмоор бна даа.
2025-03-12
оюунчимэг:
Саналаа ямар хаягаар өгөх вэ
2025-03-12
Хаана яаж санал аваад байгаа юм бол??? Энэ мэдээний гол зүйл нь тэр л баймаар юм. Гэтэл тэр тухай юу ч дурдаагүй байна
2025-03-12