Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ

 

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийг дахин анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

Сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдож, удаа дараа шалгагдаж буй юм.

1.Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр бизнес бутик зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн тухайн үеийн БОНХЯ-ны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газар ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулсан,  

2.“Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нарын иргэдэд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан,

3.Иргэн Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум орчим төгрөг залилсан,

4.Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн зэрэг гэмт хэргүүдэд холбогдсон байдаг.

5.Сүүлд дээрх үйлдэлтэй өөр нэг залилангийн хэргийг нэгтгэсэн нь Арцатын аманд орон сууцны хороолол барихдаа Улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх гомдол цөөнгүй иргэнээс гаргасныг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй талаар ч мэдээлсэн байдаг.

НПГ-аас эдгээр үйлдлүүдэд Д.Кекүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Улмаар тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023.04.06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Хэргийг шүүгч Б.Батболор хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн эл тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор, хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийнхан, иргэний нэхэмжлэгч Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, иргэний нэхэмжлэгч “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нар эсэргүүцэн давж заалдсанаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.

Сүүлд буюу 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, түүнийг нь шүүх хүлээж авсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ёооё....яахаараа цагааддаг юм бэээээ,ёооё
2025-03-17
Иргэн.:
Мөнгөтэй мөнгөгүй хамаагүй. Бүгдийг нь шалгах хэрэгтэй.
2025-03-17
зочин:
уул уурхайн олон лиценз барьцаалан японы олон улсын санхүүгийн эздээс 142 сая доллар 16 удаа газраа давхар барьцаалан залилан авсан. нутгийн буян группыг хамтарч буюу хөрөнгө оруулагчийн хамт шүүхэд өгөх хэрэгтэй хамтран алт сэлэнгэд жил бүр олборлож байгаа шуналтай бирдүүд
2025-03-17
Irgen:
Batbayr Japan ywulj ogno geed 4000 Mongol hvniig huurch mongo awsan gedeg ter hohirlo bargdlsan yum boluu
2025-03-17
Зочин:
Хэд наслах гэж ингэж шуналтай явдаг байна, улсыг хохироосон, хүнийг хууран мэхэлсэн бол шударгаар шүүх хэрэгтэй. Хөрөнгийг нь хураагаад улсыг хохиролгүй болгох хэрэгтэй
2025-03-17
Эмээ:
Залилан нь Баясгалан л хийгээтэв гэж үү, УИХ-н гишүүн нь хийгээ биз, Ховдынхон дээгүүр олуулаа хүчтэй улсууд түүндээ найдаа биз дээ, барилга байшин барихыг нь Баясгалан хийгээ л биз, хүний мууд дуртай хүмүүс заавал мууг нь үзэх гээд байгаа юм уу.!!!
2025-03-17
Ene xoyr chin salchaagvi bilvv
2025-03-17
Баясгалан та нэг эмэгтэйг хохироож хүүхэд өнчрүүлсэн чинь багадаад байна уу хэрээ мэдэж амьдармаар , эрээ цээргүй амьдрал чинь нэгийг саруулааду байх шиг
2025-03-17
Өндөр настан:
Эцэг эхээс заяасан нэрээ хичээж явбал буян. Яах гэж хэзээ хэнд өгнө гэж ингэж үсчиж /элдэв өмч гэх нэр дор/, амьтан хүний өмнө нэр нүүрээ барж явна вэ. Ихийг хураав хэнтэй өрсөлдөж.ялав гэж хэн та 2 оос асуух бол.
2025-03-16
Уулын аманд орон сууц барихгүй, хэний хүүрийг булах гээв.
2025-03-16
Монгол Улсын иргэн:
Энэ Батбаяр чинь Монголын төрийн томчуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж бичээд их хэмжээний газрыг хятадуудад эзэмшүүлсэн гээд л нэг хэсэг цуураад байсан. Юу болсон бээ. Гэвч ийм юм гэж байж болох уу. Эсвэл ТОМЧУУДЫН нэр яригдсан болохоор таг нуучихсан уу
2025-03-16
Ямар их хэрэг үйлдээ вэ жирийн иргэн ингэсэн бол аль хэдийн явчихсан энэ удааширдаг нь осолтой шүү замхрах вий дээ энэ шүүх нь шударга шүүж зохих ялыг нь өгөх хэрэгтэй
2025-03-16
Saihnaa:
1 gar utasni tuluu 3 jiliin yal ugdiim bna lee hohuroliin baragduulsanch sar garan murdund horiodl bhm huuli ard tumendee erh tegsh hezee uilchlehm be hvv mini tend daramt zoduurand tamluulj baihad muusain yumnuud zugaatsaad yawj bh
2025-03-16
Эрхээ:
Хэргийн хурдан дуусгаж ял ын өгбөч ард хүүхдүүд байсан бол аль хэдийн шоронд нь хийсэн бга манай орон шиг хууль гэж завхарсан газар алга..Хэзээ нэг өдөр эмх цэгцэндээ орж шоронд орох нь орж дуусах болтугай
2025-03-16
Тэр газрыг өөр зориулалтаар ашиглах чинь зайсан, яармагийн байрнуудад бүгдэд хамаатай юм биш үү! Залилангаа л шүүгээч
2025-03-15
Батмөнх:
Төрийн өндөр дээд шагналтай хулгайч. залилан хийдэг хүмүүсийн хэрэг нь нотлогдвол ямар ч гавьяа шагнал байсан бүгдийг хурааж авах хэрэгтэй Цэдэнбал дарийг хилстүүлээд бүх гавьяаг нь хурааж л байсан шүү дээ
2025-03-15
Зөв2
2025-03-15
Бузар өвгөн бэ:
Үхэх дэ луйвардсан мөнгө аваад үхэх юм байх да сэжгийн өвгөн үхэхгүй байхийг чинь харнаа
2025-03-15
Myndag snynaltai gyilgacningyyd cnv 2snynal tsadahaa medehgvi gyilgacnid yma
2025-03-15
Зочин:
Шуналаа гэж
2025-03-15
Үнэн дээ.Батзориг байр зарах байранд нь сууж бхын олон л харсан.Байрны ченжүүд Баясгаланг сайн мэднэ дээ.Мөрөөрөө л барих ёстой юмнуудаа барьчихгүй гүэ мөн шуналаа.
2025-03-15
Г:
Бузарууд өөр юу гэхэв дээ
2025-03-15
Энэ 2 ч яамай төрөөс ТӨРСӨН ХУЛГАЙИДАА ЯАХ ЮМ ИХ ХУРЛЫН ДАРГА ГЭЖ ХУЛГАЙЧ БНАА ЭНЭ ИХ ХУРАЛ УДИРДАНА ГЭЖ ОНИГОО ЯГ НӨГӨӨ ДАНХТАЙГАА ТААРСАН ХАРАХААР БӨӨЛЖИС ХҮРМЭЭР....
2025-03-15
ХОГИЙН УДАМ МУУТАЙ ШУНАЛУУДЫГ БАЙХ ГАЗАРТ НЬ ООЛОН ЖИЛЭЭР ЯВУУЛВАЛ ТААРНА
2025-03-15
Сэржбздээ:
БАЯСГАЛАН ГЭЖ ЭЦГЭЭ ДУУРАЙСАН ШУНАЛЫН ХҮҮДИЙГЭЭС ХАМАГ ЮМ БОЛСОН БАЙХ ОО.. УДАМ ДАМНАСАН ШУНАЛЫН ТУЛАМ
2025-03-14
Зочин:
Салсан гээд шүүх гэж байгаан муу яг яасын шшүгээд нийлэх болуу Жавхаа яахын бэ
2025-03-14
зөв сайн ил тод шүүгээд хэргийг нь үүрүүл.шоронд нь явуулж шуналтан гичийнүүд
2025-03-14
Зочин:
Бүр луйвар, залилангийн бүлэглэл шайка үүсчихсэн явж байдаг. Шүүх авч хэлэлцдэггүй ээ. Овоо том артай гарууд уу! Энд Элбэгдорж, Бадамжунай нарын үнэр гараад байгаан бишүү! Увс, Ховдынхны гар цухалзаад байна даа.
2025-03-14
яах аргагүй л залилангийн хэрэг байхад яаж хэрэгсэхгүй болгодог тэнэг шүүгч вээ энэ шүүгчид арга хэмжээ авсан уу ажлаас нь халах хэрэгтэй дээ авилга авсан л байж таарах нь энэ хоёр ялаа аваад шоронд орохоороо хэлнэ дээ
2025-03-13
Сэржбздээ:
БАЯСГАЛАН ГЭЖ ЭЦГЭЭ ДУУРАЙСАН ШУНАЛЫН ХҮҮДИЙГЭЭС ХАМАГ ЮМ БОЛСОН БАЙХ ОО.. УДАМ ДАМНАСАН ШУНАЛЫН ТУЛАМ