АНУ УКРАИНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАДАГ

АНУ Украинд эргээд цэргийн тусламж үзүүлэх, тагнуулын мэдээллээ хуваалцах тохиролцоог хийгээд байна. Цэргийн тусламжийн тээвэрлэлт ойрын хугацаанд дахин эхлэх төлөвтэй байна. Тэгвэл CNN агентлаг АНУ-аас Украинд нийлүүлсэн цэргийн тусламж ямар өртөгтэй, мөн тусламжийн хүрээнд ямар зэр зэвсгийн дэмжлэг очсон тухай онцолжээ.
Орос-Украины дайн эхэлсэн 2022 оны 2-р сараас 2024 он хүртэл АНУ Украинд нийтдээ 123 тэрбум долларын тусламж үзүүлжээ. Үүнээс 69 тэрбум нь цэргийн тусламж буюу 56 хувь нь зэр зэвсэг техникийн тусламж байна гэж Киелийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгээс мэдээлжээ. АНУ-аас Украин руу илгээсэн цэргийн тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй онгоц, пуужин харвагч, радар, танк, сум, их буу, их бууны сум зэрэг багтаж байна. Мөн АНУ хамгийн их зенитийн пуужин илгээсэн бол Польш улс хамгийн олон танк нийлүүлжээ.
Дээрх хугацаанд Украйн улс ч батлан хамгаалах салбараа өргөжүүлж цэргийн техник, техник, их бууны сумны үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Украины Ерөнхий сайд Денис Шмихалын мэдэгдсэнээр тус улсын армид шаардлагатай сумны 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэв.
Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ АНУ-аас авдаг цэргийн хангамж нь тус улсын батлан хамгаалах салбарын хэрэгцээний 40 хувийг, Европын хангамж 30 орчим хувийг эзэлж байна хэмээн мэдэгдсэн юм. Дональд Трамп В.Зеленский нарын Цагаан ордны зууван танхимд болсон уулзалтын дараа АНУ-ын тусламж зогссон байдаг. Энэхүү тусламжийн урсгалыг зогсоох нь Украины хүнд цохилт болох бөгөөд тус улс ирэх 5, 6-р сар их бууны сумгүй болно мэдэгдсэн юм. Харин АНУ-ын улсыг тусламжийг Европын холбоо орлож, Украинд зарцуулах төсвөө нэмэгдүүлэхээр хэлэлцсэн. Гэвч Европын холбооны орнуудын аль ч нийлүүлж чадахгүй, зөвхөн АНУ-ын үйлдвэрлэг зарим зэвсэг техник гэж бий. Тухайлбал ОХУ-ын баллистик пуужингаас хамгаалах “Patriot” хэмээх агаарын довтолгооноос хамгаалах систем. “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем нь ОХУ-ын довтолгооноос хамгаалах үр дүн өндөр болох нь батлагдсан байдаг. Энэ систем болон пуужингийн лицензийнн үйлдвэрлэл АНУ-ын хяналтад байна. Мөн Европын хүнд зэвсгийн үйлдвэрлэлд АНУ-ыг давах боломжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ