ЭМДЕГ-ын дарга С.Энхболд прокурорт шалгагдаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон. Тэрээр бусдад давуу байдал бий болгосон гэх асуудлаар хуулийн байгууллагаар шалгагдаж буй.
Түүнийг АТГ-аас эрүүгийн хуулийн 22.1.3-аар буруутгаж хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Тэрээр Дэлхийн банкны санхүүжилтийн тендерт өөрийн үеэлийн компанийг шалгаруулсан хэрэгт буруутгагдаж буй. АТГ-аас С.Энхболдыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэн шалгасан ч тэрээр үеэлтэйгээ нэгмдэл ашиг сонирхолын зөрчилгүй гэж өөрийгөө зөвтгөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ