ЕХ АНУ-ЫН 28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАРААНД ТАТВАР НОГДУУЛАВ

ЕХ АНУ-ЫН 28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАРААНД ТАТВАР НОГДУУЛАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бүх орноос экспортолж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан нь дэлхий даяар худалдааны дайн үүсгэх эрсдэл үүсгэв. Лхагва гарагт гаргасан Дональд Трампын шийдврийн хариуд Европын холбоо тэр даруйд нь хариу арга хэмжээ барьсан бөгөөд АНУ-аас импортлох 28 тэрбум долларын бараанд хариу татвар ногдууллаа. Учир нь Европын холбооны хувьд АНУ нь хөнгөн цагаан гангийн экспортын хамгийн том зах зээл. Тиймээс Европын холбоонд энэ шийдвэр хамгийн хүнд нөлөөлнө гэж шинжээчид харж байна. хөнгөн цагаан гангийн импортын татварыг нэмэгдүүлэх нь АНУ-ын дотоодын эдийн засгийн өсөлтийг ч сааруулах, бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэх эрсдэл үүсгээд байна. Ялангуяа АНУ-ын ган болон хөнгөн цагаан, түүхий эд, технологи, цахилгаан бараа, хөдөө аж ахуй, жижиглэн худалдаа зэрэг олон салбарт цохилт өгч, хөрөнгийн зах зээлд савалгаа үүсгэж байна. Ган, хөнгөн цагаанд ногдуулж буй уг татвар нь Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн бүх улс оронд ногдуулсан анхны татвар болж байна. Импортын тариф нэмж буй энэ шийдвэрийг одоогоор Канад, Мексик, Япон, БНСУ зэрэг АНУ-ын гол холблоотон улсууд эрс эсэргүүцэж байна. Канад улс АНУ-ын 20 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж байна.

Дональд Трампын шийдвэр АНУ-ын хөнгөн цагаан гангийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ч инфляци өсвөл тэрнээс муу үр дагаварт хүргэх шийдвэр хэмээн шинжээчид харж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ