Д.ТРАМП ХӨНГӨН ЦАГААН ГАНГИЙН ИМПОРТЫН ТАРИФЫГ 25 ХУВЬ БОЛГОВ

Д.ТРАМП ХӨНГӨН ЦАГААН ГАНГИЙН ИМПОРТЫН ТАРИФЫГ 25 ХУВЬ БОЛГОВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын ган болон хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдууллаа. Энэ шийдвэр нь Дональд Трампын худалдааны дайны нэг хэсэг бөгөөд АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах зорилготой. Мөн ган болон хөнгөн цагаан нь АНУ-ын батлан хамгаалах салбарын зэр зэвсэг, дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол түүхий эд тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, импортын хараат байдлаа бууруулах зорилготой гэжээ. Дональд Трампын энэ арга хэмжээ дэлхийн бүх улсуудад нөлөөлөх ч Канад, Мексик, Европын холбооны улсуудад илүү хүндээр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь АНУ хөнгөн цагаан гангийн импортыг ихэвчлэн дээрх улсуудаас хийдэг байна. Мөн хөнгөн цагаан гангийн импортын татварыг нэмэгдүүлэх нь АНУ-ын дотоодын эдийн засгийн өсөлтийг ч сааруулах, бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэх эрсдэл үүсгээд байна. Ялангуяа АНУ-ын ган болон хөнгөн цагаан, түүхий эд, технологи, цахилгаан бараа, хөдөө аж ахуй, жижиглэн худалдаа зэрэг олон салбарт цохилт өгч, хөрөнгийн зах зээлд савалгаа үүсгэж байна.

Ган, хөнгөн цагаанд ногдуулж буй уг татвар нь Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн бүх улс оронд ногдуулсан анхны татвар болж байна. Импортын тариф нэмж буй энэ шийдвэрийг одоогоор Канад, Мексик, Япон, БНСУ зэрэг АНУ-ын гол холблоотон улсууд эрс эсэргүүцэж байна.

АНУ-ын хувьд хөнгөн цагаан гангийн импортод өндөр татвар ногдуулж буй хоёрдахь орон болж байна. АНУ-аас гадна БНХАУ нь хөнгөн цагаан, гангийн татварыг 25-аас дээш хувиар буюу 45 хувийн татвар ногдуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ