Өнгөрсөн долоо хоногт Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарсны улмаас явган хүний замаар явж байсан найман хүн осолд өртөж, нэг хүүхэд нас барж, олон хүүхэд нэг том хүн бэртэл гэмтэл авсан билээ. Ослын улмаас таван хүүхэд нэг том хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн дөрөв нь нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд 16 настай охин газар дээрээ нас барсан. Харин түүний эгч 25 настай О биеийн байдал хүнд хэд хэдэн хагалгаанд орсон байдалтай байгаа.
Тэгвэл хохирогч О-гийн бага ангийнхан нь найз Г.Шинэтуяа гэж эмэгтэй хохирогч охины ээжид туслахаар ээж Г.Болормаагийн дансаар хандив цуглуулж эхэлсэн байгаа. Сайхан сэтгэлтэй ард түмэн охин болоод зээ ачийнх нь эмчилгээний зардалд тус нэмэр болохоор хандив өргөсөөр байна. Өнөөдрийн байдлаар 37 сая төгрөг цугларсан байна гэлээ.