Өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна. “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд энэ цолыг олгосон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, генерал төрүүлсэн байгууллагууд генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Өнөөдөр ч мөн шинэхэн генералууд төрөн гарлаа.
Бригадын генерал Т.Сүхболд
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатад цэргийн дээд цол хүртээсэн батламжийг гардуулав.
Харин Бригадын генерал цолыг:
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Төмөрбаатарын Сүхболд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Сүрэнжавын Хүдэрчулуун нарт хүртээв.
Бригадын генерал С.Хүдэрчулуун
Уншиж байна |